etoim.mn
photos/skynews-gunther-james-michael-tyler_5423030james.jpg

АНУ-ын “NBC” телевизээр арван жилийн турш үзэгчдийн хүртээл болсон алдарт “Friends” цувралын Гантерийн дүрээр олонд танигдсан жүжигчин Жеймс Майкл Тайлер 59 насандаа таалал төгсжээ.

Тэрээр 2018 онд түрүү булчирхайн хорт хавдартай болсноо мэдсэн бөгөөд удалгүй хавдар нь ясандаа халдварласан байна. Тайлер өвчнийхөө улмаас ням гарагт Лос-Анжелес дахь гэртээ нас барсан гэж түүний менежер мэдээлжээ.

"Дэлхий дахин түүнийг "Friends" цувралын Гантер (долоо дахь "Найз") гэдгээр нь мэддэг байсан ч ойр дотны хүмүүс нь жүжигчин, хөгжимчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийг дэмжигч, гайхалтай нөхөр гэдгээр нь мэддэг байсан” гэж түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ дурдсан байна.

"Friends" цувралын гол зургаан дүрийг бодвол кофе шопын зөөгч, менежерээр ажилладаг залуугийн дүр болох Гантер нь дэлгэцээр харьцангуй цөөн гардаг ч үзэгчдийн сайн мэддэг дүрүүдийн нэг болж чадсан юм. 1994-2004 оны хооронд гарч байсан уг цувралын 150 ангид Тайлер тоглосон байна.

Эх сурвалж: ВВС

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх