etoim.mn
photos/434ae914b76e4bb5d1b2f4a7d3a50862_202110зөшяуж.jpg

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ хуралдаанаар “Pfizer” компани вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд “COVID-19” халдварын шинж тэмдэг илрэхээс 90.7 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг онцолжээ.

Өнгөрсөн сард “Pfizer” компани 5-11 насны 2,268 хүүхдийг хамруулсан туршилтаар вакцин аюулгүй бөгөөд эсрэг биет хүчтэй хариу урвал үзүүлж байгааг мэдэгдсэн юм. Туршилтын үеэр вакцин хийлгэсэн хүүхдүүдээс халдварын гурван тохиолдол илэрсэн бол плацебо тариулсан 16 хүүхэд халдвар авсан байна.

“Pfizer/BioNTech” нь Хүнс, эмийн чанарын хяналтын газарт 5-11 насны хүүхдүүдэд 10 микрограмм тунгаар вакцин тарих зөвшөөрлийг яаралтай журмаар олгох хүсэлт гаргасан байна. Хоёр тунг гурван долоо хоногийн зайтай хийх аж. “Pfizer”-ын мэдээлснээр, хоёр дахь тунг хийснээс нэг сарын дараа хүүхдүүдийн дархлааны хариу урвал өндөр тунтай вакцин тариулсан насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад сайн үр дүн үзүүлсэн байна.

Хүнс, эмийн чанарын хяналтын газрын Вакцин, биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороо 10-р сарын 26-нд уг вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхээ хэлэлцэх юм. Зөвшөөрөл авсан тохиолдолд “Pfizer”-ын вакцин нь бага насны хүүхдүүдэд зориулсан анхны вакцин болох юм. Одоогийн байдлаар Pfizer/BioNTech вакциныг АНУ-д 16-гаас дээш насныханд хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батласан бөгөөд 12-15 насныханд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх