etoim.mn
photos/dbe01649f9a6f03c0543a8f57c204f9d_x344.jpg

Зам, тээврийн хөгжлийн яам салбарын хэмжээнд хийж бүтээсэн, төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар олон нийтэд сар бүр мэдээлдэг. Өчигдөр ээлжит мэдээллээ хийв.

Мэдээллийн эхэнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Энэ сарын уулзалт бага зэрэг онцлогтой. Хүйтний улирал эхэлж буй учир зам, барилгын бүтээн байгуулалтын ажил шувтарч байна. Тиймээс энэ онд баригдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна. Түүнчлэн тээврийн салбарт үүссэн хүндрэлүүдийн талаар мэдээлнэ” гэдгийг тодотгов.

 483.8 М УРТ ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр авто замын салбарт 2021 онд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдлаас танилцуулав.

Тэрбээр “Энэ онд нийт 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 65.3 км хатуу хучилттай авто зам, Онгийн голын 54.8 м, Онон голын 209 м, Орхон голын Онгоцтойн амны 220 м, нийт 483.8 урт метр төмөрбетон гүүрийг улсын ашиглалтад хүлээн аваад байгааг дурдав.

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн 63 км авто зам-65 хувь, Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто зам-71.6 хувь, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто зам-80.9 хувь, Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто зам-80 хувь, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам-95 хувь, Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил-60 хувь, Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам-65.5 хувийн гүйцэтгэлтэй он дамжин хэрэгжиж байгааг онцлов. 

Эх сурвалж: ЗТХЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх