УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлж, 22:00 цагт дууслаа. Сонгуулийн ерөнхий хорооноос нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулж байна.
23:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 16,696 санал авсан байна.
Харин СХД-ийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар 28,430 санал авч тойргоо тэргүүлж байна