etoim.mn
photos/_methode_times_prod_web_bin_145e5526-2dc9-11ec-a1c0-USA.jpg

АНУ-ын эрх баригчид коронавирусний вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын жуулчдад арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн агаарын хилээ нээхээр болсноо өчигдөр мэдэгджээ. 

АНУ-д зорчих эрхтэй болсон 33 улс нь Европын Шенгений бүсийн 26 орон, Их Британи, Бразил, Хятад, Энэтхэг, Ирланд, Өмнөд Африкийн БНУ юм байна.

Гэхдээ АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг л нэвтрүүлэх аж.

Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, Хятадын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакцин гэсэн долоон вакциныг коронавирусний цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer”, “Johnson & Johnson”, “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакциныг бүртгэсэн байна. Тиймээс ОХУ-ын коронавирусний вакцинуудыг тариулсан аялагчид энэ жагсаалтад орохгүй юм. Мөн зорчигчид хилээр нэвтэрсний дараа тусгаарлагдахгүй болжээ.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх