etoim.mn
photos/thumbs_b_c_8517db6f24692a86230fd94adabc0ff7у.jpg

Аргентин улс БНХАУ-ын “Sinopharm” эмийн компанид гарган авсан, “COVID-19”-ийн вакциныг 3-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрчээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Карла Виззотти "Аргентинд 3-11 насны бүлэгт ойролцоогоор зургаан сая хүүхэд байдаг. Хүүхлдүүдийг вакцинжуулах ажлыг энэ оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна” хэмээн мэдээлжээ.

Мөн Боловсролын салбарын мэргэжилтнүүд хүүхдүүдийг вакцинжуулах нь Аргентинд танхимын сургалтыг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой гэж найдаж байгаагаа онцолж байв.

Өнөөдрийн байдлаар Аргентинд “COVID-19” халдварын таван сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 115 мянга орчим хүн нас баржээ. 

Эх сурвалж: Xinhua

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх