Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч “Netflix” компани БНСУ-ын эдийн засагт энтертайнмент бизнес томоохон хувь нэмэр оруулахад тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн гэдгээ мэдэгдлээ. Одоогийн байдлаар “Netflix” 5.6 их наяд вон (4.7 тэрбум доллар)-ийг БНСУ-ын эдийн засагт оруулсан гэсэн тооцоо гарсан байна.
“Netflix” анх 2016 онд БНСУ-ын зах зээлд нэвтэрсэн бөгөөд тус улсын студиудтэй хамтран кино, цуврал, шоуг цахимаар олон нийтэд хүргэх стриминг үйлчилгээ үзүүлж иржээ.
БНСУ-ын хамгийн сүүлд гаргасан “Netflix”-ийн “Squid Game” цуврал нь энэ сард олон улсад хамгийн өндөр үзэлттэй байгаа бөгөөд АНУ-д үзэлтээрээ тэргүүлсэн хамгийн анхны солонгос цуврал болоод байгаа юм.
Эх сурвалж: kedglobal