etoim.mn
photos/38338722-9E93-ADF5-45C1-9B19BDA3D85Fсс.jpg

“Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2021.09.24-2021.09.30-ны өдрүүдэд улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 1394 (орон нутагт 450, нийслэлд 944) аж ахуйн нэгж байгууллага, иргэн хамруулан хяналт шалгалт хийсэн байна.

Хяналт шалгалтаар орон нутгийн хэмжээнд 830 зөрчил илрүүлэн 61.2 хувийг арилгуулсан бөгөөд орох хэсэгт ажилтан, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалгах ажилтныг томилж ажиллуулаагүй, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй зөрчил дутагдал нийтлэг илэрч байна.

Түүнчлэн ажилчид гар угаах нөхцөлгүй, үйлчлүүлэгч үнэ төлбөргүй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөгүй, шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалсан, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй зөрчил илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж, байгууллагад 124 (түр журам зөрчсөн 121, хариуцлагын гэрээ зөрчсөн 2, цагийн хязгаарлалт зөрчсөн 1) зөрчил илрүүлж 77.4 хувийг арилгуулсан байна.

Хяналт шалгалтын явцад нийт 954 зөрчлийг илрүүлэн 604 буюу 63.3 хувийг арилгуулж, 149 заалт бүхий 47 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 63 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Сүхбаатар аймгийн нэг аж ахуйн нэгжээс шаардлага хангахгүй 17 нэр төрлийн, 119 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.

Эх сурвалж: МХЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх