etoim.mn
photos/gettyimages-1232008243ошбkid.jpg

“Facebook” компани 13-аас доош насны хүүхдүүдэд зориулсан “Instagram Kids” нийгмийн сүлжээний хувилбарыг хөгжүүлэх ажлаа түр зогсоох болсноо мэдэгдсэн байна.

“Instagram”-ийн тэргүүн Адам Моссери "13-аас доош насны хүүхдүүдэд “Instagram” нийгмийн сүлжээг хэрэглэхийг хориглодог боловч хүүхдүүд насаа худал мэдээлэн ашиглах тохиолдол түгээмэл гардаг. Иймд “Instagram Kids” нийгмийн сүлжээний хувилбарыг хөгжүүлэх ажлаа түр зогсоож эцэг эхчүүд, мэргэжилтнүүдийн саналыг сонсож хамтарч ажиллана" хэмээн мэдэгджээ.

Гэвч хууль тогтоогчид “Instagram” нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул уг хөгжүүлэлтийг зогсоохыг шаардсан юм. Харин “Facebook” компани үүний эсрэг байр суурьтай байгаа тухай “Wall Street Journal” сонин энэ сарын эхээр мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулжээ. “Facebook” 2017 онд эцэг эхийн зөвшөөрөлтэй гэр бүлийн гишүүд, найзуудтайгаа харилцах боломжтой "Messenger Kids"-ийг ажиллуулахад мөн шүүмжлэлтэй тулгарч байсан юм. 

Эх сурвалж: CBS

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх