etoim.mn
photos/TNA_c5912image_storyбббс.jpg

Иран улс Афганистан руу хүмүүнлэгийн хоёр дахь тусламжийн багцаа илгээлээ гэж Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ням гарагт мэдээлжээ.

Иранаас Афганистанд үзүүлж буй хүмүүнлэгийн хоёр дахь тусламж болох 21 тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн ачаа Кабул хотын нисэх онгоцны буудалд газардсан байна

“Press TV” телевизийн мэдээлснээр, Иранаас өнгөрсөн долоо хоногт буусан хүнс, эмийн бүтээгдэхүүн зэрэг нь Афганистанд үзүүлсэн эхний хүмүүнлэгийн тусламж болжээ.

Афганистан нь дамжин өнгөрөх чиглэлүүд болон импорт, шатахууны хувьд Иранаас ихээхэн хамааралтай юм. Түүнчлэн Ираны Афганистантай хиллэдэг бүх боомтын үйл ажиллагаа нээгдэж, бараа бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэж байна гэж Ираны Гаалийн газраас мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Xinhua

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх