etoim.mn
photos/Captureхүэглгиhotulungvnj.PNG

Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа "Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" УСК-ны албан ёсны постер цацагдлаа.

Монголдоо төдийгүй, гадаад зах зээлд зориулан бүтээж буй гэж зарлаж байгаа тулаант төрлийн энэхүү киноны баг зурагт хуудсандаа гол дүр Хотулун гүнжээ дүрсэлжээ.

Диснейн гүнжүүдийн жагсаалтад багтдаг гэх бөх гүнж Хотулунаас сэдэвлэн Хятад, Америкийн хамтарсан "The Curse of Turandot" киног бүтээж байгаагаас гадна шинэ компьютер тоглоомд ч "Khutulun" хэмээх эмэгтэй баатар багтжээ. Түүнчлэн Netflix-ийн бүтээл Marco Polo цуврал кинонд Хотулун гол дүр байсан билээ. Тэгвэл "Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" УСК-ны нээлтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд товложээ.

Монгол Хотулуны дүрийг СУИС, Бээжингийн Урлагийн академи, ОХУ-ын Театр урлагийн дээд сургууль ГИТИС-т суралцсан жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа билээ.

May be an illustration of 1 person and text

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх