etoim.mn
photos/photo_lsumo20210927.jpg

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна цол хүртэж, дээд зиндааны 45 башёд түрүүлсэн дээд амжилтын эзэн Ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар шийдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. 

Өдгөө 36 настай Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртэл гүйцэд эдгэхгүй байгаа учир ийм шийдвэр гаргаж байгаа аж.

Хакүхо бэртэл, “COVID-19” халдварын улмаас зургаан башё өнжсөний эцэст долоодугаар сарын Нагоя башёгийн дэвжээнээ дахин зодоглож, нэг ч уналгүйгээр 15 даван түрүүлсэн юм.

Тэрбээр 2001 онд анх сумогийн дэвжээнд хөл тавьсан бөгөөд 2006 оны тавдугаар сард дээд зиндааны анхны башёдоо түрүүлж байв. Олон янзын довтлох арга барилтай гэдгээрээ алдаршсан 1.92 метр өндөр, 155 кг жинтэй Хакухо 2007 оны долдугаар сард Ёкозүна цолны дээд зиндаанд хүрч байжээ. Тэрбээр 2019 оны есдүгээр сард Японы иргэншил авснаар өөрийн дэвжээг байгуулах эрхтэй болсон билээ. 

Эх сурвалж: Kyodo

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх