etoim.mn
photos/imagesИрэх сарын 1-ний дотор торгуулийнхаа 50 хувийг төлөөгүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй.jpg

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан.

Үүнтэй холбогдуулан 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан.

Хэрэв 10 сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд үлдсэн 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх