etoim.mn
photos/614ad46307303АЛДВАЛ.png

НОБГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өрнүүлж байна. Тус аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.  

Өнгөрсөн жил нийслэлд 275 удаагийн шар өвсний түймэр гарч, 59.7 га талбай шатсан. Эдгээр түймэр нь иргэд самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах, хог хаях зэрэг хүмүүсийн санамсар болгоомжгүй хийсэн үйлдлээс шалтгаалсан байна.

Байгальд ил задгай хаягдсан шил, асаагуур зэрэг нь нарны тусгалын нөлөөгөөр халж шаталт үүсгэдэг бөгөөд хуурайшилт ихтэй хавар, намрын улиралд түймэр гарах эрсдэлийг дагуулдаг.

Ой хээрт явахдаа хог хаяхгүй байх, хаягдсан хогийг бусдад даатгаж орхихгүй халааслаад хогийн саванд хийж түймрийн аюулаас байгалиа хамгаалахыг Нийслэлийн Байгаль орчны газар уриалж байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх