etoim.mn
photos/Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлгөөр 168 зорчигч эх орондоо ирлээ.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 19:02 цагт 168 зорчигч 4557 кг тээштэй “Чингис хаан” нисэх буудалд газардлаа.

Зорчигчдын 36 нь “Дрийм”, “Вайт хаус” зочид буудалд 38, нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 80, дагаж гарсан хүүхэд 14, нийт 94 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.

Нийт 87 хүнээс ХӨСҮТ-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан бөгөөд нийт 7 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэй ажиллав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх