etoim.mn
photos/Б.Болортуяаrrr.jpeg

Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон.

Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, "Сорилго"-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо. Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох байсан энэхүү барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх