etoim.mn
photos/_115602284_hi06430032584848.jpg

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна. “Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян есдүгээр сарын 13-22 хүртэл 10 хоног үргэлжилнэ.

Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна.

Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх