etoim.mn
photos/p09vkx3jbiden910covid.jpg

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэх ээлжит арга хэмжээгээ зарлалаа. Энэхүү арга хэмжээнд тус улсын 100 ба түүнээс дээш ажилтантай бүх хувийн компаниудын ажилтан коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх. Хэрвээ вакцин тариулахыг хүсэхгүй бол хамгийн уртдаа долоо хоног бүр шинжилгээ өгөх шаардлагатай болжээ. Энэхүү журам нь 80 сая орчим иргэнд үйлчлэх юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден  “Энэ бол эрх чөлөө эсвэл  хувь хүний сонголтын асуудал биш. Өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг хамгаалах тухай юм” гэж шийдвэрийг зарлахдаа хэлсэн байна.

Холбооны засгийн газраас санхүүждэг эрүүл мэндийн байгууллагуудын 17 сая орчим ажилтанд мөн ийм шаардлага тавихаар болжээ. Шинэ дүрэм журмыг мөрдөөгүй компаниудад өндөр торгууль ногдуулах юм.

АНУ-д ойролцоогоор 80 сая гаруй хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа бөгөөд цар тахлын шинэ давалгааны улмаас долоо хоног бүр олон мянган хүн амиа алдаж байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 650,000 гаруй хүн коронавирусийн улмаас нас баржээ.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх