etoim.mn
photos/240818923_529915504941615_5351279835780090925_nfulffyna ue;gbr.jpg

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” маргааш буюу 2021 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 07:00 цагаас нээлтээ хийх гэж байна.

“Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. 

Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моддын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой шинэ орчин бүрдлээ.

Энэ "Өглөөний гудамж" нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-ийн урд талд байрлалтай юм байна. Тодруулбал, Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дундах гудамж юм.  

No description available.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

дэмжигч

[66.181.186.191]

2021-08-29 20:37:27

өө гоё засаад тохижуулаад дууссан байнаштээ...аятай юу