"Marvel" студи "MCU" цувралын шинэхэн анги "Spider Man: No Way Home" киноны албан ёсны богино трейлер цацагдлаа.
Үзэгчдийн хүсэн хүлээсэн уг киноны шинэ ангид 2002, 2004 онд гарч байсан "Spider-Man" киноны "Otto Octavius" тэргүүтэй дүрүүдийг сэргээжээ. "Spider Man: No Way Home" кино нь албан ёсоор арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөж байна.