etoim.mn
photos/ЭРҮҮЛ4,11.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 992 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 165,147 болж байна. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 352 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 640 тохиолдол бүртгэгджээ.

Одоогоор эмнэлэгт 9,853 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 6,271, хүндэвтэр 2,511, хүнд 894, маш хүнд оноштой 177 хүн байна.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 2,058 хүн эдгэрсэн бол 5 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт нийт 820 болсон байна. Нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх