etoim.mn
photos/Жүдогийн холимог баг дагах барилдаанд Германд ялагдлаа.jpg

Монголын жүдогийн холимог баг Германы шигшээд 4:2-оор ялагдсанаар долдугаар байрт шалгарсан амжилтаар олимпыг өндөрлүүлэв.

Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шигшээ наймд шалгарсан. Шөвгийн наймд ОХУ-ын багт 2:4 харьцаатай ялагдаж, ОХУ-ын баг шигшээ дөрөвт шалгарч Японы багтай барилдахаар болов. Харин Монголын жүдогийн холимог баг Японы багт ялагдсан Германы жүдочидтой дагах барилдаан хийсэн юм.

Дагах барилдаанд Монголын багаас Ц.Цогтбаатар, Саид Моллай нар учраагаа давсан бол Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр, Д.Сумъяа нар ялагдсанаар Германы жүдочид цааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх