etoim.mn
photos/221931273_4562918527060789_4447878647947730850_nro;kжүдо.jpg

Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн багийн тэмцээн явагдаж байна. 

Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай тулж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа.

Эхний барилдаанд Монголын багаас +90 кг-д Ө.Дүүрэнбаяр ялагдсан ч 57 кг-д Д.Сумъяа өрсөлдөгч Ким Жи Сүг мэхээ дутуу хийхэд нь дагуулж дайраад вазари авч ялсан.

Гурав дахь барилдаанд 73 кг-д Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорилоо. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог. Тун чухал энэ барилдаанд манай бөх торгуулиар ялснаар 2:1 болгов.

Үүний дараа дэвжээнд 70 кг-д Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж вазаригаар ялж, 90 кг-д Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар яллаа.

Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болдог бөгөөд Монголын жүдо бөхийн холимог баг шөвгийн наймд ОХУ-ын багтай хүч үзнэ.

May be an image of 1 person, indoor and text

May be an image of 1 person, indoor and text

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх