etoim.mn
photos/222909343_5961400257235587_4847726140203393518_nМонголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо.jpg

“Microsoft” компани хүртээмжтэй технологийг нийгмийн аль ч хэсэгт аливаа боломжийг нээн олгож чадах үндэс суурь гэж үздэг. Иймдээ ч “Microsoft” хүртээмжийг нэмэгдүүлэхээр сүүлийн жилүүдэд багагүй ажлуудыг хийгээд байгаа юм.

Тухайлбал, “Immersive Reader” уншигч технологи, “The Xbox”-н дасан зохицох чадвартай удирдлага, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан нүүр танигч “Seeing AI” гэх мэт нь тэдний бодит хүчин чармайлтын үр дүн юм. Тус компанийн ерөнхийлөгч Брэйд Смитийн хэлж байгаагаар хамгийн сүүлд Вашингтоны их сургуультай хамтарсан хүртээмжийг нэмэгдүүлэх баг нүдээр удирдаж болдог “Windows 10” үйлдлийн систем дээр ажиллаж байгаа юм.

Мөн тус компанийн зүгээс өгч байгаа амлалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг явуулах бөгөөд 12 өөр улс оронд аутиземтай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр төлөвлөөд байгаа юм.

Энэ оны 4 дүгээр сараас эхлэн “Microsoft” корпорацын ерөнхийлөгч Брэйд Смит хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллах хүч буюу хүний нөөцөд оруулах таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Эдгээр хүмүүст ажиллах боломжийг олгох нь энэ удаагийн 5 жилийн төлөвлөлтийн гол зорилго гэж үзэж байгаа юм.

Байгууллагын ерөнхийлөгч Брэйд Смит CNN-д өгсөн ярилцлагадаа “Хүртээмжтэй байдалд “Microsoft”-ийн оруулсан хамгийн чухал хувь нэмэр нь бидний хийсэн ажил биш. Харин үйлчлүүлэгчид болон харилцагчдадаа хүртээмжтэй байгууллага байх амлалтаа биелүүлэхийн тулд технологийг ашиглахад туслах болно гэж бид үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх