etoim.mn
photos/Чөлөөт бөх, хүндийг өргөлтийн тамирчид “Токио”-г зорилоо.jpg

Токио-2020 олимпын тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний тамирчин Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксчин Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна.

Удахгүй тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид тэдэнтэй зөрж, өнөөдөр Японы нийслэл Токио хотод очно. Энэ удаагийн олимпод эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид бүх зургаан жинд эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөнө.

Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх юм.

Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаныхан гэсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Японы нийслэл Токиод очих бөгөөд чөлөөт бөхийн тамирчид наймдугаар сарын 1-нээс олимпын дэвжээнд өрсөлдөж эхэлнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх