etoim.mn
photos/f7919fc6f00614e33ee4c207d0408929_x3бокс.jpg

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд болж байгаа бөгөөд өнөөдөр Монголын хоёр тамирчин тулалдахаас эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдаж 5:0-ээр ялагдлаа.

Токиогийн олимпод Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож М.Мягмаржаргал. Б.Чинзориг нар ийнхүү тэмцээнээ дуусгаад байна.

ОУХМ М.Мягмаржаргалыг ялсан Уэльс гаралтай тамирчин 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй тамирчин юм.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх