etoim.mn
photos/164147429_2635538733405719_558658123638821416_n-6zezrqyqu7wsd3yuvdznt34h2yivnu6t8ev3wimjs5c.jpg

КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ, ХИЛЭЭР НЭВТРЭХ ТУХАЙ

- БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой.

- Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.

ТУСГААРЛАХ БАЙР, ТУСГААРЛАЛТААС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРМЫН ТУХАЙ

- Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана. Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ тодорхой оршин суух хаягтай төрөл садан /нотлох баримт бичгийг орчуулж биедээ авч явах/-ынхаа мэдээллийг өгч, төрөл садан болох хүн нь онгоцны буудалд ирж батлан дааж авч явбал гэрт нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах боломжтой.

- Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно.

- Тухайлсан 1 улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж 2 долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн оршуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана. БНСУ-ын ЭСЯ-аас тусгаарлалтаас чөлөөлөх тухай батламж олгосон тохиолдолд үүнийгээ биедээ авч явж хилээр нэвтрэх үедээ шалгуулна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна уу.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Bolderdene

[218.147.254.2]

2021-07-27 21:46:44

14honog buudald tusgaarlagdaj bga endees garaad geriin horiond bas 14 Honog gerees garahgui by ym bolwuu bas oiroltsoo emyrgeshind burtguuleh ymu