etoim.mn
photos/224515522_4548281635191145_482450077495736829_nцогтбаатар.jpg

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 жинд хүч үзсэн ОУХМ Ц.Цогтбаатар Монакогийн Седрик Бессиг цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр өрсөлдөгчөө этэх мэхээр тэнцвэр алдуулж, үргэлжлүүлэн дайрч унагаад вазари авсан. Дараа нь хөмрөх мэхээр хоёр дахь вазаригаа авснаар барилдааныг хугацаанаас нь өмнө дуусгасан юм.

Одоо манай бөх Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Цогтбаатар хоёрт нь ялж байв. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Тбилисийн их дуулгын хагас шигшээд Цогтоо хожсон билээ.

Эх сурвалж:Монголын Үндэсний Олимпын Хороо 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх