etoim.mn
photos/Jeff Bezos launches to space aboard New Shepard rocket ship.jpg

Тэрбумтан Жефф Безос өөрийн “Blue Origin” компанид бүтээсэн “New Shepard” хөлгийнхөө анхны нислэгээр сансарт богино хугацаанд аялаад иржээ.

Түүнтэй хамт дүү Марк Безос, 82 настай сансрын нисгэгч Уолли Фанк, 18 настай оюутан Оливер Дэмен нар аялсан байна. Тэд сансар огторгуйд ниссэн хамгийн том цонхтой капсулаас аялж,  дэлхийн гайхалтай зураглалыг үзсэн байна.

Ж.Безос 10 минут, 10 секундын нислэгийн дараа буюу капсул эргэн газардах үед “Миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа” хэмээн онцолжээ. "Blue Origin" компанийн бүтээсэн "New Shepard" хөлөг нь нь сансрын аялал жуулчлалын хөгжиж буй зах зээлд үйлчлэхэд зориулагдсан юм.

“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Ж.Безос тэргүүтэй “тэрбумтнуудын сансрын өрсөлдөөнд” оролцсон хүмүүсийн хувьд хөрөнгө чинээгээ зугаа цэнгэлийн төлөө зориулж байна гэх шүүмжлэлд өртөөд буй юм. Шүүмжлэгчид энэ мөнгийг ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх эсвэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулах нь зүйтэй гэж үзэж байна.

Харин Ж.Безос байгаль орчны асуудлын талаарх өөрийн үзэл бодлыг илэрхийлэх үеэрээ, “Бид бүх хүнд үйлдвэр, бохирдол ялгаруулагч бүх салбарыг авч сансар огторгуйд шилжүүлж, эх дэлхийгээ үзэсгэлэнтэй хэвээр нь хадгалах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хэдэн арван жилийн хугацаа шаардлагатай боловч эхлүүлэх хэрэгтэй. Том зүйлүүд жижиг алхамуудаас эхэлдэг. Тойрог замын аялал жуулчлал бидэнд үүнийг хийх боломжийг боломжийг нээж, дахин дахин бэлтгэл хийх бололцоог бүрдүүлж байна” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: BBC

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх