Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_119384015_gettyimages-1233620689france.jpg

Францын монополийн эсрэг албанаас Google компанийг Францын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ, нийтлэлийг үнэ төлбөргүйгээр байршуулан харуулсан хэмээн буруутгаж 500 сая еврогоор торгожээ.

Харин Google энэ шийдвэрийг шударга бус хандаж үл тоомсорлож байна хэмээн хариулжээ. 

Өнгөрсөн жил Францын өрсөлдөөн зохицуулах газраас Google-ийг мэдээллийн байгууллагуудтай хэлэлцээр хийх ёстой гэж мэдэгдсэн. Гаргасан мэдэгдлийг Google компани биелүүлээгүйн дээр Франс-Пресс агентлаг болон Францын хэвлэлийн хоёр том холбоотой нөхөн төлбөрийн асуудлаар хэлэлцээр хийж эхлээгүй тул торгуулжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу дараагийн хоёр сарын хугацаанд нөхөн төлбөр олгох тухай мэдэгдлээ гаргахгүй бол Google компанид өдөрт 900,000 еврогийн торгууль ногдуулна гэжээ.

Эх сурвалж: ВВС

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх