etoim.mn
photos/received_223601039612748.jpeg

Монголын “Мэргэн” хоккейн академи, Канадын мэргэжлийн хоккейн клуб “Лесли спортс групп” хамтран ажиллах санамж бичиг энэ долоо хоногт байгуулжээ. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд “Лесли спортс групп”-ийн эзэн, дасгалжуулагч Нейтен Лесли, “Мэргэн” хоккейн академийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч А.Мэргэн, Канадаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Ивкоф, гавьяат багш Б.Доржпалам, дасгалжуулагч Б.Даваадорж нар байлцсан байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголд хоккейн спортыг хөгжүүлэх, өсвөрийн залуу тамирчдыг бэлтгэх, тамирчдыг хувцас хэрэглэлээр хангах ажил хийгдэх аж.

Ташрамд сонирхуулахад, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд зориулалтын битүү дээвэртэй мөсөн талбай баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг ордон ашиглалтад орсноор хоккейн баг тамирчид бэлтгэл хийх боломж бүрдэх юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх