etoim.mn
photos/АНУ-ын шүүгч Facebook-ийн итгэлцлийн эсрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байна.jpg

АНУ-ын Холбооны шүүх “Facebook” компанийн эсрэг гаргасан хоёр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

“Facebook” компанийн үйл ажиллагаа бүдүүлэг, өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр АНУ-ын Холбооны худалдааны комисс тус компанийн эсрэг гомдол гаргасан бол АНУ-ын муж улсуудын эвсэл мөн өрсөлдөөний хууль дүрмийг зөрсөн гэх үндэслэлээр тус компанийн эсрэг гомдол гаргажээ.

Шүүгч Жеймс Боасберг Холбооны Худалдааны Комиссоос (FTC) “Facebook” компанийн эсрэг гаргасан гомдлыг хэтэрхий бүрхэг хууль эрх зүйн хувьд хангалтгүй гэж үзсэн бөгөөд хууль зөрчсөн гэх үндэслэлээ баталж чадаагүй учир  гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэж мэдэгджээ.

“Facebook” компанийн хувьцаа 4.2 хувиар өсөж, 355.64 ам.долларт хүрсэн байна. Үүний үр дүнд тус компанийн зах зээлийн үнэ анх удаа нэг триллион ам.долларт хүрлээ.

Эх сухвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх