etoim.mn
photos/55170226_401ауэ.jpg

Компьютерийн вирус устгагч программыг анх бүтээгчдийн нэг Америк бизнесмэн Жон Макафи Барселонагийн шоронгийн өрөөнд нас барсан байдалтай олджээ. Испанийн Үндэсний шүүхээс түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр АНУ руу шилжүүлэх шийдвэр гаргаад байсан юм.

Каталонийн Хууль зүйн хэлтсээс мэдээлснээр Жон Макафи 75 настай байсан бөгөөд эмч нар түүний амийг нь аврах гэж оролдсон боловч амжилтанд хүрээгүй байна. Түүнчлэн нөхцөл байдлыг үнэлж дүгнэхэд түүнийг амиа егүүтгэсэн гэж мэдэгдсэн байна.

Испанийн шүүх өчигдөр түүнийг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэр гаргаад байжээ. Хэрвээ шүүхээр буруутай нь тогтоогдвол тэр 30 хүртэл жил шоронд хоригдох болоод байв.

Мөн Каталониа мужийн шоронгийн захиргаа Макафигийн шарилд задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоох ажлыг эхлүүлжээ.

2020 оны 10-р сард Жон Макафийг Барселонагийн Эль Прат нисэх онгоцны буудлаас Истанбул руу нисэх гэж байхад нь баривчилжээ. АНУ-ын Хууль зүйн яам түүнийг зөвлөх үйлчилгээ, криптовалютын арилжаа, амьдралынхаа түүхийг бичих эрхийг зарах зэргээр олсон $12 сая орчим хэмжээний орлогоо нуун дарагдуулж татварын тайлангаа дөрвөн жилийн хугацаанд өгөөгүй, татвараас зайлсхийсэн гэж буруутгасан байна. 

Макафи өөрт нь тулгаж буй хэргийг няцааж, түүнийг улс төрийн болон үзэл суртлын шалтгаанаар хавчиж байна гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч шүүх энэ талаар нотлох баримт олоогүй байна.

Эх сурвалж: ВВС

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх