etoim.mn
photos/ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ХОЙШЛУУЛЛАА.jpg

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021 оны 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ оны шалгалтад оролцохоор 40,420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1,040 анги танхимд зохион байгуулж, нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Улсын хэмжээнд шалгалтыг шалгалтын комиссын 192 мэргэжилтэн (үүнээс орон нутагт 66) удирдан чиглүүлж, давхардсан тоогоор нийт 9,620 багш, мэргэжилтний оролцоотой зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байсан. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч цар тахлын халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж, өвчилсөн иргэдийн тоо болон биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа учир өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан сургуулийн орчинд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор товлосон шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэсэн гэж БШУ-ы Л.Энх-Амгалан сайд хэллээ. ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлуулсан байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх