etoim.mn
photos/eight_col_rocket1рн.jpg

Хятад улс өнөөдөр өглөөний 9.22 цагт шинээр барьж буй сансрын станцруугаа гурван сансрын нисгэгчээ задгай сансарт гаргасан байна.

Дэлхийн тойрог замд баригдаж буй "Tiangong" сансрын станцын үндсэн модулийг ийнхүү 56 настай Nie Haisheng, 54 настай Liu Boming, 45 настай Tang Hongbo гэсэн гурван сансрын нисэгчдийн хамт илгээж байна. Нисэгчид системийн ажиллагааг туршин гурван сарын турш дэлхийгээс дээш 380 км (236 миль) зайд сансарт ажиллана.

Shenzhou-12: China launches first crew to new space station - BBC News

Сансрын хөлөг хөөрснөөс хойш зургаан цаг хагасын дараа үндсэн модультайгаа залгагдана гэж тус улсын хэвлэл мэдээллийн CCTV мэдээлэв. Энэхүү нислэг нь Хятадын сансрын станцыг барихад зориулагдсан нисэгчтэй анхны нислэг бөгөөд нийт 11 нислэг хийхээр төлөвлөөд байна.

 Tiangong сансрын станцыг 2022 оны эцсээр барьж дуусгахаар төлөвлөж буй ба дараагийн удаа лаборатори бүхий хоёр модулийг дахин гурван сансрын нисэгчтэй хамт илгээнэ.

Эх сурвалж: BBC, CNN

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх