etoim.mn
photos/Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна.jpg

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна. Тус барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн.

Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг. 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм. Зураг төслийг гүйцэтгэгчээр “Ньюкон”, гүйцэтгэгч байгууллагаар “Дарцагт ноёд групп” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх