etoim.mn
photos/_118829382_067148600.jpg

Америкийн “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын “Blue Origin” компанийн сансрын хөлгийн анхны аяллын бүрэлдэхүүнд багтах суудлын үнэ дуудлага худалдаагаар 28 сая ам.долларт хүрчээ.

Энэхүү сансрын хөлгийн зургаан суудлын нэгийг бямба гарагт дуудлага худалдаагаар худалдаалсан юм. Тасалбарыг худалдан авсан хүний талаарх мэдээллийг ирэх долоо хоногт танилцуулна гэж “Blue Origin” компани “Twitter” хуудсаараа мэдээлсэн байна.  

Ирэх долоодугаар сарын 20-нд хийх нислэгийн бүрэлдэхүүнд Ж.Безос, түүний дүү Марк болон тасалбарыг худалдан авсан нэрээ нууцалсан хүн багтаж байгаа юм.

Сүүлийн нэг сар орчмын хугацаанд үргэлжилсэн дуудлага худалдаагаар тасалбарын үнэ таван сая орчим ам.долларт хүрээд байсан боловч бямба гаргийн цахим дуудлага худалдаагаар ийнхүү тав дахин өндөр үнээр зарагджээ.

Уг дуудлага худалдаагаар олсон орлогыг “Blue Origin” компанийн “Club for the Future” санд хандивлах аж. Ж.Безос нь дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг юм. Америкийн “Forbes” сэтгүүлээс түүний нийт хөрөнгө 186.2 тэрбум ам.доллар байна хэмээн мэдээлжээ.

Шинэ Shepard пуужин - тайлбарласан зураг

“Долоодугаар сарын 20-ны өдөр миний бие дүүгийнхээ хамтаар аялалд гарна. Хамгийн сайн найзтайгаа хийх хамгийн сайн аялал энэ байх болно” гэж Ж.Безос энэ долоо хоногийн эхээр “Instagram” хуудсандаа нийтэлсэн юм.

“Blue Origin” компани нь зорчигчдоо дэлхийн гадаргуугаас 100 гаруй километрт хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд, бичил таталцлыг мэдрэх боломжийг олгожээ. Зургаан суудалтай капсул эх дэлхийдээ шүхрээр эргэн бууна. Энэхүү аялал 10 орчим минут үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх