etoim.mn
photos/31ШУУДсех.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль маргааш улс орон даяар болно. Санал авах ажиллагааг Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл явуулна.

Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд УБЕГ-ын www.burtgel.gov.mn сайтад нэвтэрч, “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” гэсэн холбоосыг сонгоно. Иргэний бүртгэлийн дугаар эсвэл регистрийн дугаараа оруулан “сонгох” хэсгийг дарж, өөрийн оршин суугаа газрын хаягийн мэдээллээ сонгож, нэвтэрнэ. Ингэснээр та сонгогчдын нэрийн жагсаалт дахь “байнга оршин суугаа газрын хаягт бүртгэгдсэн сонгогчийн мэдээлэл”-тэй танилцаж, хэсгийн дугаар болон санал өгөх байраа мэдэх боломжтой.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх