etoim.mn
photos/М.Уранцэцэг.jpg

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60 кг, эмэгтэй -48 кг-ын барилдаан явагдлаа.

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн хүрэл медалийн төлөө Монгол Улсын гавьяат тамирчин ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэг тус жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Косовогийн бөх Дистриа Красникитай учраа таарч, ялалт байгуулан ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэв.

Тэрээр С хэсгийн аваргын барилдаанд Японы Кога Ваканад ялагдаж, дагах барилдаанд Францын Ширинэ Буклиг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах болсон.

Мөн түүний жинд ОУХМ Г.Наранцэцэг өнөөдөр зодоглосон ч эхний тойрогтоо ялагдаж тэмцээнээ өндөрдүүлсэн. Харин эрэгтэйчүүдийн -60 кг жинд ОУХМ Л.Өнөболд В хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кыргызбаевтай барилдаж, ялагдал хүлээснээр дагах барилдаан хийх эрхтэй болсон. Тэрээр дагах барилдаанд Азарбайжаны Карамат Хусейновд ялагдаж, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх