etoim.mn
photos/Гудамж, талбайд хогийн  сав нэмж байршуулж, эзэнжүүлэхийг үүрэг болгов.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хашаа, хайс цэгцлэх, орц, гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудын талаар Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Б.Галхүү танилцуулсан.

Тэрбээр “599 тэмдэг шинээр суурилуулсан. Үнэ 40 хувиар нэмэгдсэн. 30 мянган ам метр замын нөхөөсний ажил хийнэ” хэмээн танилцууллаа. Хотын дарга иргэдийг бухимдуулсан, дутуу ажил хийж болохгүй гэдгийг сануулсан юм. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайг нөхөн сэргээх ажлын явцын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Тендер зарлаж, хоёр компани оролцсон ч шаардлага хангахгүй байсан учраас цуцалсан. Энэ долоо хоногт дахин зарлана. Нөхөн сэргээх ажлууд эхэлсэн. Энэ жил 125 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн” гэсэн юм.

Мөн Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Эх сурвалж:  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх