Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Шинэ тоглож буй кинондоо зориулсан цэргийн үсний засалттай Cha-Eunwoo.jpg

Өнгөрсөн сард ASTRO хамтлаг хоёрдахь бүрэн хэмжээний цомог болох "All Yours" дуугаараа эргэн ирэлт хийсэн бөгөөд фенүүд нь Cha Eun Woo- г цайруулсан шинэ үсний засалтанд сэтгэл өндөр байсан юм.

Cha Eun Woo хамтлагийнхаа үйл ажиллагааг дуусгасны дараа удахгүй нээлтээ хийх 'Decibel' киноны зураг авалтын ажилдаа орсон юм. Тэрээр шинэ киноныхоо зураг авалтад зориулан богино цэргийн үсний засалттай болжээ.

Мэдээллийн дагуу 'Decibel' кино нь Kim Rae Won, Lee Jong Suk, Cha Eun Woo, Jung Sang Hoon, Park Byung Eun, Lee Sang Hee, Jo Dal Hwan зэрэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр энэ оны 4-р сарын 20-нд зураг авалтаа эхлүүлжээ.

Энэхүү адал явдалт кино нь жилийн өмнө шумбагч онгоцонд болсон явдалтай төстэй халдлага буюу хотын төвд суурилуулсан дуут тэсрэх бөмбөгийг зогсоохоор уралдаж буй хэсэг бүлэг хүмүүсийн талаар гарах юм.

Харин Cha Eun Woo залуухан тэнгисийн цэргийн дүрд тоглох бөгөөд энэ кино нь түүний хувьд тэс өөр дүр төрхийг харуулах бүрэн хэмжээний кинод дүр бүтээж буй анхны тохиолдол болж байна.

Эх сурвалж: Allkpop

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх