etoim.mn
photos/СОНГОГЧИЙН ШИЛЖИЛТ ХИЙЛГЭХ,.jpeg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль: 24 дүгээр зүйл.Сонгогч шилжих

24.1.Сонгогч шилжих бол энэ тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө харьяа хэсгийн хороонд ажиллах иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад биечлэн гаргана.

24.2.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичиг, хүсэлтэд үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

24.3.Нэр дэвшигч болон энэ хуулийн 32.5-д заасан ерөнхий менежер, менежер, шадар туслагч сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

24.4.Сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

24.5.Сонгогч шилжсэн бол сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн ард “Шилжив” гэсэн тэмдэглэгээг хийнэ.

No photo description available.

Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх