etoim.mn
photos/Шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд.jpg

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт тавдугаар сарын 14-16-ны хооронд иргэдээс нийт 741 ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 23 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.24 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 82 иргэн хандсанаас 36 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 46 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажиллалаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Дээрх цэгүүдэд хөдөө, орон нутаг зайлшгүй явах шаардлагатай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд цаг авалгүй очин, шинжилгээнд хамрагдах боломжтой.

Шинжилгээний цэгийн байршлууд өөрчлөгдсөн бөгөөд дараах цэгүүдэд авч байна.

Дээрх цэгүүд ажлын өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд амралтын өдрүүдэд гурав, гурваараа ээлжлэн ажиллана.

Үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газар, байгууллагууд нь вакцины бүрэн тунд хамраагдаад 14 хоносон гэрчилгээтэй болон өвчлөөд эдгэсэн тухайн эмчийн магадалгаатай хүн ажиллуулах бөгөөд мөн дээрх бичиг баримтыг үндэслэж иргэдэд үйлчилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх