Жүжигчин Han Ye-Seul тавдугаар сарын 13-ны өдөр өөрийн инстаграм хаягаараа дамжуулан найз залуугаа олон нийтэд танилцууллаа.
Түүний найз залуу Ryu Sung Jae нь 1991 онд төрсөн бөгөөд өмнө нь театрын жүжигчнээр ажиллаж байжээ. Тэрээр 'Lucky Romance', 'In The Burning Darkness' гэх мэт хэд хэдэн жүжигт гол дүрд тоглож олны анхаарлыг татаж байсан юм. Гэсэн хэдий ч алдартнуудын бус амьдралын хэв маягт эргэн орохоор шийдэж одоо өөр мэргэжлээр ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: Allkpop