“Venom: Let There Be Carnage” киноны албан ёсны трэйлэр өчигдөр олон нийтэд цацагдлаа.
Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн “Хүн аалз” комикын эсрэг дүр болох харь гарагийн амьтны тухай өгүүлэх "Venom" кино 2018 оны аравдугаар сард нээлтээ хийсэн даруйдаа шуугиан дэгдээсэн. Уг киноны үргэлжлэл болох "Venom: Let There Be Carnage" 2020 оны аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас нээлтээ хийх өдрүүд хэд хэдэн удаа хойшлогдсон юм. Одоогоор кино баг нээлтийн хугацааг энэ оны есдүгээр сарын 24-нд товлосон байгаа билээ.