etoim.mn
photos/184135523_2002541293231023_4981889707507120004_nМонголын боксчид.jpg

Чех Улсын "Усти-над-Лабем" хотноо зохиогдсон “Гран-При” олон улсын тэмцээнд Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид оролцож, хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү тус амжилтаараа багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Монголын зургаан тамирчин алтан медалийн төлөө шалгарснаас эмэгтэй 57 кг-ын жинд О.Есүгэн, эрэгтэй 63 кг-ын жинд Э.Цэндбаатар нар алтан медаль хүртлээ.

Алтан медаль

57 кг ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин О.Есүгэн /Алт/

63 кг ҮШБ, ШШГЕГ "Сүлд" спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар /Алт/

Мөнгөн медаль

51 кг ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг /Мөнгө/

52 кг ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхмандах /Мөнгө/

56 кг ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин "Х.Энх-Амар /Мөнгө/

75 кг ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин О.Бямба-Эрдэнэ /Мөнгө/

Хүрэл медаль

63 кг ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин Б.Чинзориг /Хүрэл/

69 кг ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин Б.Мишээлт /Хүрэл/

Монголын боксын баг тамирчид тавдугаар сарын 10-20-ны хооронд ХБНГУ-д Герман-Кубын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, тавдугаар сарын 21-31-ний хооронд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдах Азийн аваргад оролцоно.

Эх сурвалж: Монголын Боксын Холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх