etoim.mn
photos/IMG_2739-1170x700emongolia.jpg

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн нэгдүгээр давхарт энэ Ням гарагт буюу тавдугаар сарын 09-нд үүдээ нээх гэж байна.

Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар "e-Mongolia" системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх