etoim.mn
photos/175866055_319080442948630_3312962336545042511_n (1)1.jpg

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.  Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт дотоодод бүртгэгдсэн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг хүргэлээ.

Тэрээр "Сүүлийн 24 цагт 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,015 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 40,396 болж байна.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 998 нь дотоодод бүртгэгджээ. Үүнээс 895 нь нийслэлд, 103 нь орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах нэг халдвар илэрчээ.

Харин гадаадаас зөөвөрлөгдсөн 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Энэтхэг Улаанбаатарын онгоцоор дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ирсэн Энэтхэг улсын 16 иргэн коронавирусээр халдварласныг давтан шинжилгээгээр тогтоожээ. Эдгээр иргэн Дорноговь аймагт тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн хоногт коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 57-83 насны долоон хүн нас баржээ. Мөн халдвар авсан хэдий ч өөр өвчний улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр манай улсад коронавируст халдварын шалтгаант нас баралт нийт 126 болж байна.

Өнгөрсөн 24 цагт 1,401 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 24,333 боллоо.

 Халдварын улмаас 4,869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,717, хүндэвтэр 1,545, хүнд 486, маш хүнд оноштой 121 хүн байна" гэлээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх