etoim.mn
photos/178379496_1943509429160967_7976050327962984510_nm.jpg

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос зохион байгуулж буй "FIBA U15 Skills challenge"-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтууд дуусаж, дэлхийд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.

Таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй "Skills Challenge"-ийн Азийн бүсэд эмэгтэй, эрэгтэй тус бүр 13 улсын баг 4 хэсэгт орж өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг 2 баг буюу тивийн шилдэг 8 баг дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.

Монголын эмэгтэй баг Таити, Самао, Ливаны багуудтай нэг хэсэгт орж Таити, Самаогийн багийг хожиж Ливанд хожигдон хэсгээсээ 2 дугаар байрт шалгарсан байна.

Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багуудтай тус бүр 2 тоглож итгэл төгс ялалт байгуулж хэсгээ тэргүүлэн дэлхийд өрсөлдөх эрхтэй болов. "FIBA U15 Skills Challenge" дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сард болно.

Ташрамд дуулгахад, 2020 онд U17 насны ангиллаар зохион байгуулсан анхдугаар "FIBA U17 Skills Challenge" тэмцээний дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй багууд аварга болж байсан юм. Харин өнгөрсөн жил манай эмэгтэй баг Азийн бүсээс шалгарч чадаагүй бол энэ жил эрэгтэй, эмэгтэй баг дэлхийд өрсөлдөх эрхтэй боллоо.

Эх сурвалж: Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх