etoim.mn
photos/178474209_922758478299804_3583209826055073387_nууганбаяр.jpg

Эрүүл мэндийн яам нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт дотоодод бүртгэгдсэн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг хүргэлээ.

Тэрээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 911 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 39,381 болсон байна.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 823 нь нийслэлд батлагдсанаар нийт тохиолдлын тоо 34,431 болсон бол, хөдөө орон нутагт 88 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тоо 4,319 боллоо.

Өнгөрсөн хоногт хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал, 36 болон 60 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.  Ийнхүү коронавируст халдварын шалтгаант нас баралт нийт 119 боллоо. 

Мөн өнгөрсөн 24 цагт 1,225 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 22,932 болсон байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4,956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,824, хүндэвтэр 1,525, хүнд 488, маш хүнд оноштой 119 хүн байна" гэлээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх